images

Малчид энэ сараас эрүүл мэндийн даатгалд 79200 төлнө

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2024-01-04


   Энэ онд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 660 мянган төгрөг болж нэмэгдсэнтэй холбоотойгоор иргэдийн ЭМД-ын шимтгэл төлөх зохицуулалтад өөрчлөлт оржээ. Тухайлбал, малчин, оюутан, хувиараа хөдөлмөр эрхлэгч даатгалд сард 6600 төгрөг, жилд 79200 төгрөг төлөх ажээ. Энэ нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 1 хувьтай тэнцэх дүн юм. Харин аж ахуйн нэгж, байгууллагын ажилтан нэг сарын хөдөлмөрийн хөлс болон түүнтэй адилтгах орлогынхоо 4 хувийг эрүүл мэндийн даатгалд төлнө. Түүнчлэн гадаадын иргэн, харьяалалгүй хүн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 2 хувь буюу сард 132 мянган төгрөг, жилд 158400 төгрөг эрүүл мэндийн даатгалд төлөхөөр тусгагдсан байна. Мөн иргэд Ebarimt аппликэйшнээр дамжуулан ЭМД-ын шимтгэлээ сараар, хагас жилээр, бүтэн жилээр сонгон төлөх боломжтой юм. 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.