images

Энэ жил 65 хүрч буй ахмадууд Цагаан сараар “Насны хишиг” авна

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2024-01-04


   Манай улс Ахмад настны тухай хуулиндаа 65-аас дээш насны иргэдэд "Насны хишиг" хэмээх мөнгөн тусламжийг улсын баяр наадам болон сар шинийн баярын өмнө жилд хоёр удаа олгоно гэж заасан байдаг. Тухайлбал, 65-69 насанд 50 мянган төгрөг, 70-79 насанд 80 мянган төгрөг, 80-89 насанд 150 мянган төгрөг, 90 ба түүнээс дээш насанд 250 мянган төгрөг тус тус олгодог билээ. Тэгвэл "Насны хишиг" хөтөлбөрт шинээр хамрагдах иргэд хүсэлтээ ирэх хоёрдугаар сарын 9-нөөс өмнө еhalamj.mn сайтаар болон хорооны Хөдөлмөр эрхлэлт, халамж хариуцсан мэргэжилтэнд хандан гаргах талаар Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамнаас мэдээллээ. Өмнө нь "Насны хишиг" авч байсан ахмадууд шинээр хүсэлт гаргах шаардлагагүй бөгөөд энэ жилээс хамрагдах гэж буй иргэд иргэний үнэмлэхээ авч очихоос гадна өөрийн нэр дээр ашигладаг дансны дугаараа мэдэх шаардлагатай гэнэ. Мөн бүртгүүлэхэд өөрийн биеэр очих боломжгүй бол итгэмжлэгдсэн төлөөлөгчөөрөө дамжуулан өргөдлийн маягтаа бөглүүлэх ажээ. 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.