Япон: Цусны хавдраар хүүгээ алдсан гэр бүл бусдад тусалж байна
Анд нөхдийн мэдээ
2024-01-04
Японы Гүнма мужийн Шибүкава хотын нэгэн эмнэлэгт одоогоос дөрвөн жилийн өмнө дөрвөн настай хүүгээ цусны хорт хавдрын улмаас алдсан гэр бүлийн хоёр өөрсөдтэй нь ижил нөхцөлд хүүхдээ эмнэлэгт асарч байгаа эцэг, эхчүүдэд гэрт хийсэн эрүүл хоолоор үйлчилж байна. Тэднийг Юта, Масүми Аоки гэдэг бөгөөд хийж буй ажлынхаа тухай “Бид хүмүүсийн биеийг төдийгүй сэтгэлийг нь дулаацуулахыг хүсч байна” хэмээн “Kyodo News” агентлагт ярьжээ. Тэдний хүү гурван настайдаа хүнд өвчнөөр өвдөхөд Масүми өдрийн цагаар, Юта оройн цагаар хүүгээ асарсаар өөрсдийгөө гаргуунд гаргаж эрүүл бус хооллох дадалтай болсон тул бусдад гэрийн хоолоор үйлчилж хүнд нөхцөлд байгаа хүмүүсийг дэмжихийг хүсчээ. Хүү нь хүнд өвчинтэйгөө нэг жил тэмцээд өөд болсон тул талийгаач хүүгийнхээ нас барсны гурван жилийн ой дээр буюу 2022 онд өвдсөн хүүхдүүд, тэдний ар гэрийнхэнд зориулж эмнэлгийн дэргэд хүүхдийн кафе нээжээ. Дараа нь найзынхаа ачааны машиныг зээлж, гэрт хийсэн халуун хоол хямд үнээр зарах болов. Мөн “Тусламжийн тасалбар” нэвтрүүлж түүнийг 300 иенээр худалддаг байна. Хүмүүс энэ тасалбарыг худалдан авч хүүхдүүдээ асраад өөрийгөө умартсан ээж, аавуудад тусалдаг аж. Ийнхүү ижил зовлонг туулж яваа тэр хүмүүст тусалснаар уй гашуу нь утга учиртай болж байгаа тухай тэд хэвлэлд ярьжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.