images

Хятад: Шавар цэргүүдийн музейг гурван өдрийн дотор 100 мянган хүн үзжээ

Б.Бадамзул

Анд нөхдийн мэдээ

2024-01-04


   Шинэ жилийн баярын амралтын гурван өдөр Хятадын Шаньси муж дахь шавар дайчдын үзмэрээрээ алдартай Цинь Шихуандийн бунхны музейг 100486 хүн үзэж сонирхсон тухай “Синьхуа” агентлаг мэдээллээ. Харин жилийн нийт дүнгээр 11.2 сая хүн тус музейг үзсэн байна. Уг музей нь өдөрт 65 мянган хүн хүлээн авах багтаамжтай бөгөөд өнгөрсөн жил дотоод, гадаадын жуулчдын дунд нэр хүнд нь огцом өссөн аж. Учир нь, хүмүүсийн хөл тийш зүглэх болсноор музейн нээх, хаах цагийг сунгаж, урьдчилсан захиалга хүртэл авдаг болжээ. Сонирхуулахад, 1979 оноос хойш тус музейд Хятадын болон гадаадын 150 сая хүн зочилсон байна. МЭӨ 221-207 онд Цинь гүрний хаан байсан Цинь Шихуандийн булшнаас олон тооны шавар цэргүүдийг 1974 онд илрүүлж байв.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.