2024 онд улсын төсвөөр 142 сургууль, 149 цэцэрлэг барина
Чихэнд чимэгтэй
2024-01-03
Энэ онд боловсрол, шинжлэх ухааны салбарт 442 төсөл арга хэмжээг 744.8 тэрбум төгрөгөөр санхүүжүүлэхээр болсноо БШУЯ-наас өнгөрсөн оны сүүлээр зарласан билээ. Улмаар боловсролын салбарын нийт төсөв 4.2 их наяд байх ба энэ нь Монгол улсын ДНБ-ий таван хувийг эзэлж байгааг мэдээлсэн юм. Тэгвэл энэ төсвөөр улсын хэмжээнд 142 сургууль, 149 цэцэрлэг, 40 дотуур байр барихаас гадна 330 тэрбум төгрөгийг 173 төслийг шинээр эхлүүлэхэд, 14.5 тэрбум төгрөгийг багш мэргэжлээр суралцагчдын тэтгэлэгт, 6.9 тэрбум төгрөгийг 15-аас дээш жил тасралтгүй ажиллаж байгаа багш, ажилтны хүүхдийг эрэлттэй, тэргүүлэх мэргэжлээр суралцах төлбөрт, 105.3 тэрбум төгрөгийг тав дахь жилдээ хөдөө, орон нутагт ажиллаж буй багш нарт гурван жил тутамд зургаан сарын тэтгэмж олгоход, 196.8 тэрбум төгрөгийг мэргэжлийн боловсролын сургалтын байгууллагуудын өртөгт суурилсан хувьсах зардалд зарцуулахаар төлөвлөсөн байна. Түүнчлэн сурагчийн “Үдийн хоол” хөтөлбөрт 87.4 тэрбум төгрөгийг зарцуулахаар тусгажээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.