images

Ш.Энхийн-Од амжилтаа ахиулав

Б.Бадамзул

Чихэнд чимэгтэй

2024-01-03


   АНУ-ын коллежийн сагсан бөмбөгийн багт Монголоос тоглож буй анхны тамирчин Ш.Энхийн-Од өнгөрсөн онд “Dayton Flyers” багт тоглож байгаад NBA-д орохоор нэрээ өгсөн билээ. Улмаар нэрээ татаж “San Francisco Dons” багт орсон. Тэгвэл тус баг 2023-2024 оны коллежийн сагсан бөмбөгийн тэмцээнд 11 дугаар сарын 7-ноос 12 дугаар сарын 31-ний хооронд 15 удаа тоглож 11-д нь хожсон байна. Одоо нэгдүгээр сарын 5-наас гуравдугаар сарын 3 хүртэл 16 удаа тоглоно. Тэгвэл энэ жилийн тэмцээнүүдэд Ш.Энхийн-Одын онооны дундаж 9.2 байгаа юм. Мөн тэрбээр “Seattle” багтай хийсэн тоглолтын үеэр 18 оноо авч хувийн дээд амжилтаа эвджээ. Ш.Энхийн-Од хуучин багтаа байхдаа дээд тал нь 15 оноо авч байсан бол шинэ багтаа ирээд “Grand Canyon” багтай хийсэн тоглолтынхоо үеэр мөн 16 оноо авч амжилтаа ахиулсан байна. Тэрбээр бүх 15 тоглолтод талбайд гарч тоглосон бөгөөд тоглосон дундаж хугацаа нь 26.4 минут аж.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.