“Tesla” компани өнгөрсөн онд 1.8 сая машин борлуулжээ
Анд нөхдийн мэдээ
2024-01-03
АНУ-ын цахилгаан автомашин үйлдвэрлэгч “Tesla” компани 2023 оны дөрөвдүгээр улирлын үйлдвэр, борлуулалтын тайлангаа танилцууллаа. Тус компани өнгөрсөн оны сүүлийн улиралд 484507 автомашин борлуулж, 494989 автомашин шинээр үйлдвэрлэжээ. Ингэснээр жилийн нийт борлуулалт нь 1808581, үйлдвэрлэсэн нь 1845985 болсон байна. Харин И.Маск 2022 онд 1.37 сая цахилгаан автомашин үйлдвэрлээд 1.31 саяыг нь борлуулсан юм. Өөрөөр хэлбэл, борлуулалт нь жилийн өмнөхөөс 38 хувиар, үйлдвэрлэл нь 35 хувиар өссөн аж. Гэхдээ 2022 онд 2021 оны амжилтаа 40 хувиар ахиулж байжээ. Харин тус компанийн хамгийн их үйлдвэрлэсэн автомашины загвар нь “Model 3”, “Model Y” юм. Зөвхөн өнгөрсөн оны дөрөвдүгээр улиралд үйлдвэрлэсэн машины 477 мянга нь дээрх загварууд байжээ. Гэхдээ тус компанийн хамгийн том өрсөлдөгч нь Хятадын BYD компани бөгөөд өнгөрсөн онд 3.02 сая цахилгаан автомашин худалдсан байна. Үүний 1.6 сая нь батерей бүхий суудлын цахилгаан автомашин, 1.4 сая нь хосолмол хөдөлгүүртэй цахилгаан автомашин ажээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.