2024 оны аяллын трэнд Монгол байх уу?
Чихэнд чимэгтэй
2024-01-03
Их Британийн долоо хоног тутмын “The Week” сэтгүүл энэ онд олон улсын аялагчид аль улс руу, ямар төрлийн аялал хийх хандлагатай байгаа тухай нийтлэхдээ Монгол, Кени улсууд аялагчдын хамгийн их зорчих маршрут болж магадгүй талаар мэдээлжээ. Учир нь “Lonely Planet's” сайт манай улсыг аялахад хамгийн тохиромжтой газар хэмээн өнгөрсөн сард мэдээлсэн юм. Мөн 33 орны 27 мянган аялагчаас “Booking.com” сайтаар дамжуулан судалгаа авахад 52 хувь нь “Surprise Travel” буюу очиж үзтэлээ мэдэх боломжгүй тэр газрууд руу гэнэтийн аялал хийх хандлагатай байгааг тогтоожээ. Түүнчлэн уг судалгаагаар жуулчид аялах газраа сонгож эцсийн шийдвэр гаргахад телевизийн нэвтрүүлгүүд инстаграмм, тикток, подкастаас илүү нөлөөлдөг гэсэн үр дүн гарсан байна. Үүний адил энтертайнмэнт салбараас урам зориг авсан аяллын маршрутууд энэ онд давамгайлах аж. Тухайлбал, "The White Lotus" цувралын гуравдугаар бүлэг Тайланд, "Wednesday" цувралын хоёрдугаар бүлэг Ром, "Gladiator 2" кино Малта, "Emily in Paris" цувралын дөрөвдүгээр бүлэг Парис руу аялагчдад ихээхэн нөлөөлж байгаа гэнэ. Мөн аяллын технологийн “Amadeus” компани энэ онд хөгжмийн наадам, дуучдын тоглолт бүхий аялал тренд болно гэж таамагласан байна. Тухайлбал, Тэйлор Свифтийн аялан тоглолт энэ онд Ази-Номхон далайн орнууд буюу Австрали, Сингапур, Японд үргэлжлэх юм. Харин тансаг зэрэглэлийн аяллын “Black Tomato” компани "2024 онд аялагчид утга учиртай, зорилготой аяллыг эрэлхийлнэ" гэжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.