images

“Амар байна уу?” үзэсгэлэн худалдаа ирэх долоо хоногт эхэлнэ

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2024-01-03


   Монголын уламжлалт сар шинийн баярыг угтсан “Амар байна уу?” үзэсгэлэн худалдааг "Нийслэлийн жижиг, дунд үйлдвэр үйлчилгээг дэмжих төв" НӨҮГ-аас хоёр дахь жилдээ зохион байгуулах гэж байна. Нийслэлийн есөн дүүрэг, 21 аймгийн үндэсний үйлдвэрлэгчдийн сар шинийн өргөтгөсөн арга хэмжээ өнгөрсөн жил анх удаагаа болоход 1000 гаруй жижиг дунд үйлдвэрлэгч оролцож, нийт 48.9 тэрбум төгрөгийн борлуулалт хийж байжээ. Тэгвэл энэ жил тус арга хэмжээг энэ сарын 10-наас хоёрдугаар сарын 10-ныг хүртэл "Дүнжингарав" худалдааны төвийн зүүн талд байрлах "Шинэ 100 айл" худалдааны төвд бүтэн сарын турш зохион байгуулахаар болсон байна. Тус үйл ажиллагаанд оролцох хүсэлтэй хүнс, бэлэг дурсгал, хувцас үйлдвэрлэлийн жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгч нарыг энэ сарын 5-ны 15 цаг хүртэл бүртгэнэ. Мөн түрээсийн ямар нэг төлбөр төлөхгүй бөгөөд зөвхөн дотоодод үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнээр оролцох шаардлагатай ажээ.

 

 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.