Загреб: Чөлөөт бөхийн шинэ улирлын тэмцээнд Монголын гурван тамирчин зодоглоно
Чихэнд чимэгтэй
2024-01-03
Хорватын нийслэл Загреб хотод энэ сарын 10-14-ний өдрүүдэд чөлөөт бөхийн олон улсын тэмцээн болно. Тус тэмцээн нь энэ дэлхийн чансааны оноо олгох энэ оны цувралын хамгийн эхнийх болж буй бөгөөд чөлөөт бөхийн төрлөөр эхэлж, сонгомол барилдаанаар өндөрлөнө. Манай улсаас эмэгтэйчүүдийн 50 кг-ын жинд Гавьяат тамирчин Д.Отгонжаргал, 68 кг-ын жинд ОУХМ Э.Дэлгэрмаа нар өрсөлдөх бол эрэгтэйчүүдийн 61 кг-ын жинд АНУ-д амьдарч буй Гавьяат тамирчин Э.Бэхбаяр барилдах хүсэлт ирүүлэн бүртгэлээ баталгаажуулжээ. Харин дасгалжуулагчаар Монгол улсын Гавьяат дасгалжуулагч Т.Сүхбаатар ажиллана. Дэлхийн чансааны оноо олгох тэмцээнд Олимпын эрх авсан тамирчид оролцох, цаашлаад медаль хүртсэн тохиолдолд чансаа нь ахих ба дээгүүрт жагссан тамирчид Олимпын наадамд хэсэг толгойлох боломж бүрддэг. Иймд өнгөрсөн жил Белградад болсон ДАШТ-ээс мөнгөн медаль хүртэж, “Парис-2024” Зуны Олимпын наадамд оролцох эрхээ авсан Э.Дэлгэрмаа, Д.Отгонжаргал нарын хувьд энэ нь тун чухал тэмцээн юм. Тэд дэлхийн чансааны дэд болон дөрөвдүгээрт байранд эрэмбэлэгдэж байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.