images

Монгол, Мальдивын иргэд харилцан визгүй зорчдог болно

Б.Бадамзул

Чихэнд чимэгтэй

2024-01-03


   Монгол улсын иргэд Мальдив улсад 30 хоногийн хугацаанд визгүй зорчих боломжтой боллоо. Тодруулбал, хоёр улсын дипломат, албан, энгийн пасспорттой иргэд нэгдүгээр сарын 12-ноос харилцан визгүй зорчиж эхлэх юм. Энэ тухай хэлэлцээрт талууд наймдугаар сарын 17-нд Энэтхэгийн Дели хотноо гарын үсэг зурсан байна. Ингэснээр Монголын иргэд 37, Мальдивын иргэд 62 оронд визгүй зорчих эрхтэй боллоо. Монголчууд Аргентин, Арабын Нэгдсэн Эмират, Казахстан, Киргизстан, Узбекстан, Орос, Уругвай, Украин, Турк, Тайланд, Суринам, Панама, Палестин, Перу, Филиппин, Лаос, Малайз, Мальдив, Макао, Хонконг, Эквадор, Хаити, Куба, Чили, Хятад, Доминик, Барбадос, Беларусь, Бразил, Израиль, Сингапур, Серби, Самоа, Күүк арал, Микронез, Гэгээн Винсент ба Гринадинд визгүй зорчих боломжтой.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.