images

“Коко” хүүхэлдэйн киноны эмээгийн дүрд дуу оруулсан жүжигчин нас баржээ

Б.Бадамзул

Анд нөхдийн мэдээ

2024-01-03


   "Оскар"-ын шагналт “Коко” хүүхэлдэйн киноны Коко эмээгийн дүрд дуу оруулсан Мексикийн жүжигчин Ана Офеля 90 насандаа таалал төгслөө. Тус хүүхэлдэйн кинонд Коко эмээ, ач хүү Мигэлийн хамт “Remember Me Tоgether” дууг хамтран дуулдаг нь үзэгчдийн хамгийн дуртай хэсэг болсон юм. Энэ кино нь Латин Америкийн орнуудад жил бүр болдог үхэл, амьдралын тойргийг тэмдэглэдэг "Үхлийн өдөр" наадмын үеэр байнга гардаг ажээ. Учир нь, уг кино үхлийн тухай мексикчүүдийн соёл, уламжлалыг өгүүлдэг. Тэгвэл наадмын үеэр хүмүүс нүүрэн дээрээ араг яс зурж томоохон жагсаал хийдэг бөгөөд нас нөгчсөн гэр бүл, найз нөхдөө дурсдаг ажээ. Харин жүжигчин А.Офелягийн гол дүрд нь дуу оруулсан энэ кино 2018 онд "Шилдэг хүүхэлдэйн кино", "Шилдэг хөгжим" төрлөөр "Оскар" авч байв. А.Офеля кино урлагийн салбарт 40 гаруй жил ажиллахдаа "Golden Ariel” шагналыг дөрвөн удаа хүртсэн байна. Иймд Мексикийн Үндэсний театрын компаниас түүний нас барсан тухай мэдээлж, эмгэнэл илэрхийллээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.