АНУ, Их Британи, Канад, Франц улсууд Японд туслахад бэлэн байгаагаа илэрхийлэв
Анд нөхдийн мэдээ
2024-01-03
Шинэ оны эхний өдөр Японы Ишикава мужид болсон 7.6 магнитудын хүчтэй газар хөдлөлтийн улмаас зарим барилга нурж, цардмал зам эвдрэн 57 хүн нас бараад байна. Иймээс дэлхийн улсууд Япон улсад эмгэнэл илгээж, тусламж явуулахад бэлэн байгаагаа дуулгасаар байгаа юм. Тухайлбал, АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден “Жилл бид хоёр аймшигт газар хөдлөлтөд өртсөн Японы иргэдийн төлөө залбирч байна” гэжээ. Улмаар АНУ нь Японы иргэдэд шаардлагатай ямар ч тусламжийг үзүүлэхэд бэлэн байна гэдгээ илэрхийлсэн бол Их Британийн ерөнхий сайд Риши Сунак мөн л туслахад бэлэн байгаагаа илэрхийлэв. Түүнчлэн Канадын ерөнхий сайд Жастин Трудо, Францын ерөнхийлөгч Эммануэль Макрон нар эмгэнэл илэрхийлж, туслахыг хүсч буйгаа хэлжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.