Их мастер Т.Мөнхзул шатрын ДАШТ-д дөрөвдүгээр байр эзлэв
Чихэнд чимэгтэй
2024-01-02
Узбекистан улсын нийслэл Самарканд хотноо өнгөрсөн оны сүүлээр болсон шатрын түргэн болон түргэвчилсэн төрлийн ДАШТ-д Монголын үндэсний шигшээ багийн тамирчин, их мастер Т.Мөнхзул дөрөвдүгээр байранд шалгарчээ. Тэрбээр блиц төрлөөр 17 өрөг тоглохдоо дөрвөн дэлхийн аваргатай оноолт таарч, хоёрыг нь хожиж, нэгтэй нь тэнцсэн хэмээн Монголын шатрын холбооноос мэдээллээ. Мөн Т.Мөнхзултай ижил төрөлд эх орноо төлөөлөн оролцсон их мастер Б.Мөнгөнтуул 20 дугаар байр, их мастер Д.Номин-Эрдэнэ 60 дугаар байрыг тус тус эзэлсэн байна. Харин рапид төрөлд их мастер Т.Мөнхзул 17 дугаар байр, их мастер Д.Номин-Эрдэнэ 24 дүгээр байр, их мастер Б.Мөнгөнтуул 30 дугаар байрыг тус тус эзэлжээ. Монгол улсаас эрэгтэй шатарчдыг төлөөлж энэ тэмцээнд их мастер С.Билгүүн, М.Амилал, С.Чингүүн нар оролцсон бөгөөд хараахан байр эзлээгүй байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.