Аялал жуулчлалын ангийн оюутнуудад нэг тэрбум төгрөгийн тэтгэлэг олгоно
Чихэнд чимэгтэй
2024-01-02
Аялал жуулчлалын боловсрол, хөгжлийн нийгэмлэгээс өнгөрсөн онд төр, хувийн хэвшлийн 30 орчим байгууллагатай хамтран 130 гаруй оюутанд 400 сая төгрөгийн тэтгэлэг олгох улсын уралдааныг анх удаа зохион байгуулсан билээ. Тэгвэл энэ жил тус уралдааны шагналын санг нэг тэрбум төгрөг болгож, зохион байгуулахаар болжээ. Энэхүү уралдаан нь аялал жуулчлал, зочлох үйлчилгээний чиглэлээр суралцаж буй оюутнуудын мэргэжлийн ур чадварыг хөгжүүлэх, ажлын байранд суурилсан дадлагад хамруулах замаар салбарын шинэ хүний нөөцийг чадавхжуулах, тэдэнд сургалтын төлбөрийн тэтгэлэг олгох, шилдэг оюутнуудыг шалгаруулж урамшуулах, салбарын хөдөлмөрийн зах зээлийн эрэлтийг хангах зорилготой ажээ. Мөн өнгөрсөн онд зохион байгуулсан уралдааны шилдгийн шилдэг дадлагажигчаар шалгарсан хоёр оюутан, шилдэг дадлага удирдагч нэг багшийг гадаадад аялах эрхийн бичгээр шагнажээ. Монгол улсад аялал жуулчлалын салбар үүсэж хөгжсөний 70 жилийн ой энэ онд тохиож буй юм.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.