images

Говь-Алтай аймаг Ганьсу мужид эмгэнэлийн захидал илгээжээ

Б.Бадамзул

Анд нөхдийн мэдээ

2024-01-02


   Монгол улстай хил залгаа Хятадын Ганьсу мужид өнгөрөгч оны 12 дугаар сарын 18-нд 6.2 магнитудын хүчтэй газар хөдөлж 105 хүн нас барж, 400 гаруй хүн бэртсэн билээ. Иймд дэлхийн улсууд тус мужид тусламж илгээж, төрийн тэргүүн, орон нутгийн удирдлагуудад нь эмгэнэл илэрхийлсэн юм. Тус улс манай улсаас тусламж хүлээн авснаа өмнө нь мэдээлж байсан бол энэ удаа ах дүүгийн харилцаатай Говь-Алтай аймгаас эмгэнэлийн захидал хүлээн авснаа мөн мэдээллээ. Тус аймагтай адил ах дүүгийн харилцаатайгаар хамтран ажилладаг Японы Акита, Шинэ Зеландын Кристчөрч хотуудаас Ганьсу муж мөн эмгэнэл хүлээн авсан байна.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.