images

Б.Болдсайхан эмч афган хүүхдүүдийг Монголд авчирч мэс засал хийсэн нь амжилттай болжээ

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2024-01-02


  “Улаанбаатар Сонгдо” эмнэлгийн захирал, зүрхний эмч Б.Болдсайхан өнгөрсөн оны 12 дугаар сард "Зүрх мартахгүй" төслийн хүрээнд эхнэрийнхээ хамтаар Афганистан улсыг зорьсон билээ. Тэрбээр тус улсын Эрүүл мэндийн яамны сайд болон холбогдох албан тушаалтнуудтай уулзаж таван жилийн хугацаанд хамтран ажиллахаар хэлэлцэж, Зүрх судасны болон хүүхдийн төв эмнэлэгт нь үзлэг оношилгоо хийснээс гадна Афганистан улсаас дөрвөн хүүхэд Монголд авчирч мэс засал хийхээр болсон юм. Тэгвэл эдгээр хүүхдүүдийг Монголд хэдийнэ авчирч, хийсэн мэс засал нь амжилттай болсон талаар Б.Болдсайхан эмч цахим хуудсаараа оны өмнөхөн буюу өнгөрөгч 30-ны өдөр мэдээлсэн байна. Б.Болдсайханыг Афганистан, Киргиз, Монгол, Хойд Солонгосын хүүхдүүдэд зүрхний оношилгоо, мэс засал хийхэд Швейцарын хөгжлийн агентлагийн Монгол дахь төлөөлөгчийн газар тусалж байгаа аж. Тэрбээр мөн энэ онд Афганистанаас 40 хүүхэд авчирч эмчлэхээр болсон байна.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.