images

Чингис хааны музейн дэргэд монгол судлалын номын сан байгуулагджээ

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2024-01-02


    "Чингис хаан" музейн дэргэдэх Эрдэм шинжилгээний номын сан Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112 жилийн ойн баярын өдөр буюу 2023 оны 12 дугаар сарын 29-нд үйл ажиллагаагаа эхлүүллээ. Тус номын сан нь эрдэм шинжилгээ, судалгааны ажил явуулах уншлагын танхим бөгөөд түүх, археологи, угсаатан, монгол судлал чиглэлээр төрөлжсөн 6000 гаруй гадаад, дотоодын ховор нандин бүтээлээс бүрджээ. Мөн нийт 15 мянган ном, сэтгүүлийг хадгалах хүчин чадал бүхий номын шүүгээ, олон улсын стандарт бүхий хайлтын системийг нэвтрүүлсэн хэмээн Соёлын яамнаас мэдээллээ. Энэхүү номын санг бүтээн байгуулах, ном бүтээлийг худалдан авахад "Оюу толгой" компаниас 136.8 сая төгрөгийн дэмжлэг үзүүлж, номын фондыг баяжуулахад эрдэмтэн судлаачид өөрсдийн бүтээлээ өргөн барьсан байна.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.