images

2023 онд “Google“ хайлтын системээс хамгийн их хайсан үг

Б.Бадамзул

Анд нөхдийн мэдээ

2024-01-02


   “Google” компаниас 2023 онд салбар салбарт хүмүүсийн хамгийн их хайсан үгийг зарлалаа. Тухайлбал, кино үйлдвэрлэлийн салбарт "Барби", "Оппенхаймер" киноны нэр хамгийн их хайлттай байсан бол хөгжмийн салбарт дуучин Шакирагийн нэрийг олон хайжээ. Шакирагийн тухайд оны эхээр хуучин нөхөр Жерар Пикэд зориулан дуу хийж, оны дунд үед татвараас зугтаасан хэрэгт холбогдсон тул хүмүүсийн сонирхлыг ихэд татсан байна. Мөн Жэсон Олдины "Try That in a Small Town", япон дуучин Ёаособигийн "Idol" дууг сонсогчид хамгийн их хайжээ. Харин хөлбөмбөгчдөөс Лионель Мессигийн тухай их хайсан байна. Мөн “Friends” цувралын жүжигчин Мэтью Перри аравдугаар сард нас барсан тул дэмжигчид нь түүний тухай “Google” хайлтын системээс олонтаа хайснаас гадна дуучин Тина Төрнерийг нас барсны дараа олон хайжээ. Харин хоолноос Солонгосын бибимбаб хийх жорыг их эрсэн байна.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.