images

Хөххотод Хятадын өвлийн наадам болно

Б.Бадамзул

Анд нөхдийн мэдээ

2023-12-29


   Өвөр Монголын Хөххотод 14 дэх удаагийн Хятадын өвлийн наадам болох гэж байна. Иймээс жуулчдад зориулан хотын олны хөлийн газруудыг өнгөлөг гэрлүүдээр чимэглэжээ. Мөн жуулчдыг татах зорилгоор Хятадын үндэсний томоохон 30 хэвлэл мэдээллийн байгууллагыг Хөххотод урин аваачиж, хотоо сурталчилж байгаа аж. Улмаар сэтгүүлчдэд Хөххотын уран баримлын музей, цанын бааз зэрэг газрыг танилцуулж, олон нийтийн спортын үйл ажиллагаа, өвлийн спортын наадмын талаар сургалт орсон байна. Өвлийн наадам хоёрдугаар сарын 17-27-ны хооронд болох бөгөөд долоогоос дээш насныхан оролцох ажээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.