Монгол улс "The Times Kuwait" сонинтой хамтран ажиллана
Чихэнд чимэгтэй
2023-12-29
Монгол улсаас Кувейтэд суугаа Элчин сайд П.Сэргэлэн тус улсын “The Times Kuwait” агентлагийн редактор Рийван Д’Сузатай уулзаж тэдний сонингоор дамжуулан улсаа сурталчлах тухай ярилцлаа. Долоо хоног тутмын тус сонин мөн цахим хувилбартай бөгөөд араб, англи хэлээр эрхлэн гаргадаг ажээ. Улмаар талууд хамтран ажиллахаар болж, хамтын ажиллагааны гэрээ байгууллаа. Ингэснээр араб хэлт орнуудад Монгол улсын сурталчлан, Монгол-Кувейтийн аялал жуулчлалыг дэмжихээр болов. Тус агентлагийн цахим хувилбараас сард тогтмол 500 мянган хүн мэдээлэл авдаг ажээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.