Монгол улс энэ онд төмөр замаар 1.8 сая тонн ачаа тээвэрлэжээ
Чихэнд чимэгтэй
2023-12-29
“Монголын төмөр зам” ТӨХК 2023 оны тайлангийн хурлаа хийлээ. Тус байгууллага энэ онд “Тавантолгой-Зүүнбаян” чиглэлийн 416.1 км төмөр замыг ашиглалтад хүлээн авч 1.8 сая тонн ачаа тээвэрлэжээ. Үүний 409 мянган тонн нь сайжруулсан шахмал түлшний түүхий эд, 50 мянган тонн нь нефтийн бүтээгдэхүүн байжээ. Тэгвэл ирэх онд 3.4 сая тонн ачаа тээвэрлэх зорилготой байгаа талаар тус ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Б.Отгонсүх хэлсэн байна. Мөн ирэх онд Засгийн газрын Шинэ сэргэлтийн бодлогын Боомтын сэргэлтийн ажлын хүрээнд хилийн боомтуудыг төмөр замаар холбох ажлыг үргэлжлүүлж, Орос-Монгол-Хятад гурван улсын “Эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөр”-т заасан эдийн засаг, стратегийн онцгой ач холбогдол бүхий Арцсуурь-Нарийнсухайт-Шивээхүрэн, Чойбалсан-Хөөт-Бичигт болон Сайншанд-Баруун-Урт-Хөөт чиглэлийн төмөр замын төслүүдийг эхлүүлэх гэнэ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.