Говь-Алтай: Жангар туулийг 1000 туульч хоёр өдрийн турш хайллаа
Чихэнд чимэгтэй
2023-12-29
Говь-Алтай аймагт "Жангар" тууль хайлах арга хэмжээ 12 дугаар сарын 21-22 ний өдрүүдэд болж өндөрлөлөө. Энэхүү үйл ажиллагааг Говь-Алтай аймгийн бүх сумдаас хүрэлцэн ирсэн 200 гаруй тэмээчдийн жагсаал болон галын тахилгын тусгай зан үйлээр нээж, "Тэмээчдийн баяр"-ын хурдан ат, хурдан торомны уралдаан, шилдэг буур, шилмэл ингэ шалгаруулсан байна. Улмаар Монгол улсын төрийн батламжит туульч Э.Баатаржав, МУСГЗ Балдандорж тэргүүтэй Ховд, Увс, Говь-Алтай аймгийн 18 сум, хоёр тосгоны 1350 туульч Жангар туулийн 17 бүлгийг хоёр өдрийн турш амилуулжээ. Ингэхдээ төр нь түвшин амгалан, түмэн олон нь эрүүл энх, саруул сайхан, байгаль дэлхий хишиг буянаа хайрлахын ерөөлийг Монгол түмэндээ хурайлан дуудсан байна. Мөн энэ үеэр алтайн ятга, морин хуур, товшуур зэрэг хөгжимтэй 300 гаруй хөгжимчид чуулсан байна. Монгол улсын яаралтай хамгаалах шаардлагатай соёлын биет бус өвийн үндэсний бүртгэлд багтсан "Монгол Жангар хайлах" өвийг сэргээх, хадгалан, хамгаалах, өвлүүлэн үлдээх зорилгоор уг арга хэмжээг Говь-Алтай аймагт хоёр дахь удаагаа зохион байгуулж буй нь энэ ажээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.