Гэмтлийн эмч О.Хишигсүрэн Монгол улсын хүний гавьяат эмч боллоо
Чихэнд чимэгтэй
2023-12-29
Гэмтэл согог судлалын үндэсний төвийн тэргүүлэх зэргийн эмч О.Хишигсүрэнд өчигдөр “Монгол улсын хүний гавьяат эмч” цол тэмдгээр энгэрээ мялаалаа. Тэрбээр ГССҮТ-ийн харьяа Түлэгдлийн эмнэлгийн эмнэлзүй хариуцсан дэд захирлын албан тушаалыг хашдаг бөгөөд 27 дахь жилдээ ажиллаж буй клиникийн профессор, анагаах ухааны магистр цолтой эмч юм. Иймд Монгол улсын Ерөнхийлөгчийн зарлигаар улс орныхоо эрүүл мэндийн салбарыг хөгжүүлэх, хүн амын эрүүл мэндийг сахин хамгаалах үйлсэд хувь нэмэр оруулж, байгууллага хамт олноо манлайлж явааг нь үнэлэн Гавьяат эмч цол тэмдгийг олгосон байна. Сонирхуулахад, ГССҮТ-ийн харьяа Түлэнхийн төвийн барилга өнгөрөгч тавдугаар сард бүрэн дуусаж, ашиглалтад орсон билээ. Энэхүү төв 60 эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийн баг, хэвтэн эмчлүүлэх 250 ортой, есөн тасагтай үйл ажиллагаагаа явуулах бөгөөд ГССҮТ-ийн ачааллыг 25-30 хувиар бууруулж, хүртээмжийг мөн хувиар нэмэгдүүлэх аж.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.