images

Боловсролын сайдын нэрэмжит тэтгэлгийг 10 доктор хүртэв

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2023-12-29


   Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан өөрийн нэрэмжит инновацийн тэтгэлгээ докторын дараах судалгаанд олгохоор шийдвэрлэсэн билээ. Энэ хүрээнд 2024 оныг дуустал хэрэгжих 10 төслийг сонгон шалгаруулж, тус бүр 10 сая төгрөгөөр санхүүжүүлэхээр болсон байна. Тухайлбал, Монгол улсын их сургуулиас Ж.Болдбаатар, Э.Алтанболд нар, "CLWH Mongolia" нөхөн үржихүйн эмнэлгийн эмч Н.Пүрэвжаргал, Шинжлэх ухааны академиас Хими, химийн технологийн хүрээлэнгийн судлаач Ц.Болор, Биологийн хүрээлэнгээс судлаач Н.Маржангүл, Б.Пагмадулам нар, Мал эмнэлгийн хүрээлэнгээс Ц.Долгорсүрэн, Д.Будрагчаа нар, Хөдөө аж ахуйн их сургуулиас Ж.Мөнгөн, Ж.Эрдэнэдалай нар тус тус энэхүү тэтгэлгийг хүртжээ. 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.