images

Тайландын фермер будааны талбайдаа аварга муур зуржээ

Б.Бадамзул

Анд нөхдийн мэдээ

2023-12-28


   Тайландын фермер Таняапон Жайкам цагаан будааны талбайгаа агаараас харахад аварга муур шиг харагдахаар болгожээ. Тэрбээр фермер, үйлдвэрийн ажилтан, уран бүтээлч нэгэн бөгөөд талбайдаа гурван том муурыг дүрслэхээр шийдэж, ажлаа өнгөрөгч аравдугаар сард эхэлсэн байна. Тэр зургийнхаа дүрсийг тод гаргахын тулд солонгын өнгөтэй будааны ургамлын төрлүүдийг ашиглажээ. Түүнийг төрөл бүрийн өнгөтэй будааг тохирсон хэмжээ, хэлбэртэй ургуулахад 200 сайн дурын ажилтан тусалсан байна. Ингээд будаа тариалах явцдаа хэлбэр нь зөв гарч байгаа эсэхийг дроноор дээрээс нь харж хянадаг байсан гэнэ. Ийнхүү будааны талбайдаа төрөл бүрийн "зураг зурах" арга нь Японы тамбо хэмээх урлагаас үүдэлтэй байна. Фермер Т.Жайкам энэ урлагаас санаа авч муур зурсан бөгөөд зорилго нь жуулчдыг татах явдал ажээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.