Хятад улс ирэх оныг үр тарианы жил болгохоор зорьжээ
Анд нөхдийн мэдээ
2023-12-28
Хятадын Хөдөө аж ахуйн яамнаас 2024 оныг улсын хэмжээнд амуу будаа, эрдэнэ шиш, шар буурцаг зэрэг бүтээгдэхүүний ургацыг тогтвортой байлгаж, цаашид рапс тарих талбайг өргөтгөж, ургацыг нэмэгдүүлэх жил болгон зарлажээ. Мөн үр тарианы сортыг чанаржуулах, 650 сая тонноос дээш үр тариа хурааж авахыг зорьж байгаа аж. Түүнчлэн хөдөө аж ахуйн бодлогын хүрээнд үр тариа, тосны ургамал зэрэг тариалангийн талбайн ургацыг нэмэгдүүлж чанаржуулах, дэвшилтэт технологийг нэвтрүүлэхэд анхаарч, хөдөө аж ахуйн машин техникийг худалдан авах, ашиглахад нөхөн олговор нэмж олгохоор болжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.