images

Ханжөүгийн наадам 670 мянган хүний ажлын байр бий болгожээ

Б.Бадамзул

Анд нөхдийн мэдээ

2023-12-28


   Хятадын Ханжөү хотноо цар тахлын улмаас жил хойшилж болсон Азийн наадам тус хотынхоо нийгэм, эдийн засгийн байдалд чухал нөлөө үзүүлжээ. Тухайлбал, 2016-2020 он буюу тус наадмын бэлтгэл ажлын бүтээн байгуулалтын үеэр тус хотын ДНБ 414.1 тэрбум юань буюу 58 тэрбум доллар болж өссөн бол төсвийн орлого нь огцом нэмэгдэж 103.3 тэрбум юань болсон байна. Улмаар 670 мянган хүний ажлын байр бий болжээ. Мөн хотыг сурталчлан соёл, спорт, аялал жуулчлалыг нь хөгжүүлэх олон ажил хийсэн аж. Зөвхөн наадмын үеэр гэхэд тамирчдын хотхоноос гадна зорьж очсон үзэгч, жуулчдын тоо 20 саяыг давсан байна.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.