Монгол улс Ганьсу мужид тусламж илгээжээ
Анд нөхдийн мэдээ
2023-12-28
Хятадын Ганьсу мужид энэ сарын 18-нд 6.2 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон билээ. Иймд дэлхийн олон улс орноос хандив, тусламж, удирдлагуудаас нь эмгэнэл ирүүлсэн тухай “China Daily” сонин мэдээлэв. Гамшигт нэрвэгдсэн хүмүүст туслахаар хандив илгээсэн орны тоонд Монгол улс багтсаныг тус мэдээнд дурдсан байна. Мөн НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга асан Бан Ги Муны сангаас нэг сая юанийн үнэ бүхий тусламжийн бараа хүлээж авснаа уламжилсан байна. Түүний тусламжийн эхний багц ням гарагт очсонд түргэн тусламжийн бүтээгдэхүүн, амны хаалт, ус, жүүс, талх, бэлэн гоймон, хувцас зэрэг байжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.