images

“Toyota Motor” түүхэн дээд амжилтаа эвдэв

Б.Бадамзул

Анд нөхдийн мэдээ

2023-12-28


   Японы “Toyota Motor” корпорацийн энэ онд дэлхий дахинд борлуулсан тээврийн хэрэгслийн тоо 2019 онд тогтоосон дээд амжилтаа эвдсэн байна. Тус корпорац 2023 оны 1-11 дүгээр сард нийт 9.2 сая тээврийн хэрэгсэл борлуулсан нь жилийн өмнөхөөс 10.8 хувиар өсжээ. Мөн 2019 онд 9.05 сая тээврийн хэрэгсэл борлуулсан дээд амжилтаа 180 мянгаар давуулсан хэрэг болов. Корпорацийн бүтээгдэхүүнээ хамгийн их нийлүүлсэн гол хоёр зах зээл нь Япон, Хойд Америк ажээ. Үүнээс дотооддоо 3.09 сая тээврийн хэрэгсэл борлуулсан аж.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.