images

Хятад: Энэ онд давхардсан тоогоор 3.5 тэрбум хүн галт тэргээр зорчжээ

Б.Бадамзул

Анд нөхдийн мэдээ

2023-12-27


   Хятадын галт тэрэгний сүлжээний ачаалал 2023 оны эхний 11 сард өмнөх оны мөн үеэс 126.5 хувиар нэмэгдэж, давхардсан тоогоор 3.56 тэрбум хүн зорчсоныг Үндэсний төмөр замын захиргаанаас нь мэдээллээ. Мөн ачаа тээврийн галт тэргүүд 4.6 тэрбум тонн ачаа тээвэрлэжээ. Энэ нь өмнөх оныхоос 0.9 хувиар өссөн үзүүлэлт гэнэ. Тус улс өнгөрөгч нэгдүгээр сард цар тахлын хоригоо цуцалснаар дотоодын болон гадаадын зорчигч урсгал нэмэгдсэн нь энэ юм. Мөн төмөр замын салбарын үндсэн хөрөнгө оруулалт нь 640.7 тэрбум юань буюу 90.23 тэрбум доллар болж өмнөх оныхоос 7.4 хувиар нэмэгджээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.