images

Энэ оны хамгийн найдваргүй 30 нууц код

Б.Бадамзул

Анд нөхдийн мэдээ

2023-12-27


   Нигерид төвтэй дижитал аюулгүй байдлыг хамгаалах үйлчилгээ үзүүлэгч “NordPass” компани 2023 онд дэлхий даяар хамгийн олон хүний ашигласан хамгийн сул буюу найдваргүй 30 нууц үгийг зарлалаа. Нийгмийн сүлжээний хаяг, банкны аппликэйшнээс авхуулаад хүмүүсийн чухал хувийн мэдээллүүд дижитал орчинд хадгалагддаг болсон тул нэвтрэх нэр, нууц үг нь тайлахад төвөгтэй байснаар мэдээллээ хакеруудад алдахгүй байх боломжтой. Иймд “NordPass” компани хакерууд ердөө ганцхан секундын дотор тайлж чадах дараах нууц үгийг ашиглахгүй байхыг зөвлөв. Үүнд, 123456 зэрэг дараалсан тоо өсөх, буурах эрэмбээр гурваас 10 орон хүртэл, admin, unknown, password, Aa123456, 123123, 111111, 000000, ******, user, P@ssw0rd, root, qwerty, 102030, 112233, ubnt зэрэг нууц үг багтжээ. 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.