images

Парис, Истанбул хотууд аялал жуулчлалын салбарт тэргүүлэв

Б.Бадамзул

Анд нөхдийн мэдээ

2023-12-27


   Дэлхийн зах зээлийн судалгаа, үйлдвэрлэлийн дүн шинжилгээ хийдэг “Euromonitor” компани 2023 онд "Жуулчдыг хамгийн их татсан 100 хотын индекс" жагсаалтыг гаргасан байна. Аялал жуулчлал, тогтвортой хөгжил, эдийн засгийн байдал, эрүүл, аюулгүй орчин зэргийг нь үнэлэн гаргасан тус индексийг тэргүүлсэн арван хотын долоо нь, нийт 100 хотын 67 нь Европынх байжээ. Тэгвэл энэ индексийг Францын нийслэл Парис хот хоёр жил дараалан тэргүүлсэн бол хамгийн их олон улсын жуулчин хүлээж авсан хот нь Истанбул боллоо. Уг индексийг тэргүүлсэн эхний 20 хот нь Парис, Дубай, Мадрид, Токио, Амстердам, Берлин, Ром, Нью-Йорк, Барселона, Лондон, Сингапур, Мюнхэн, Милан, Сөүл, Даблин, Осака, Хонконг, Вена, Лос-Анжелес, Лиссабон ажээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.