Фүмио Кишидаг АНУ-д төрийн айлчлал хийхийг урив
Анд нөхдийн мэдээ
2023-12-27
АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден Японы ерөнхий сайд Фүмио Кишидаг ирэх оны гуравдугаар сарын эхээр эх орондоо төрийн айлчлал хийхийг урилаа. Харин айлчлалын эцсийн төлөвлөгөө бэлэн болоогүй бөгөөд хоёр улсын төрийн эрх барих дээд байгууллагуудын үйл ажиллагаа, олон улсын улс төрийн нөхцөл байдлыг харж байж шийдэх ажээ. Хэрэв Ф.Кишида АНУ-д айлчилбал Японы улс төрийн удирдагчийн хувьд есөн жилийн дараа тус улсад хийж буй төрийн айлчлал болох ажээ. Учир нь, хамгийн сүүлд 2015 онд Барак Обамаг ерөнхийлөгч байхад Японы ерөнхий сайд асан Шинзо Абэ тус улсад төрийн айлчлал хийсэн байна. Харин Ж.Байден, Ф.Кишада нар хамгийн сүүлд өнгөрөгч 11 дүгээр сард Ази-Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны дээд хэмжээний форумын үеэр уулзсан юм. Түүнээс өмнө наймдугаар сард Өмнөд Солонгосын төрийн тэргүүний хамт гурван талын уулзалт хийсэн билээ. Энэ жил Ж.Байдены урилгаар Энэтхэг, Өмнөд Солонгос, Хятадын төрийн тэргүүд АНУ-д айлчилсан юм.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.