images

Нэг багшийн гурван шавь Гавьяат цол хүртэнэ

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2023-12-26


    Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112 жилийн ойг тохиолдуулан жүдо бөхийн үндэсний шигшээ багийн тамирчин, ОУХМ Ё.Басхүү, Л.Энхрийлэн нарт Ерөнхийлөгчийн зарлигаар энэ сарын 29-ний өдөр Монгол улсын Гавьяат тамирчин цол хүртээхээр болжээ. Ё.Басхүү нь энэ онд ДАШТ-ээс хүрэл, Азийн наадмаас мөнгө, Их дуулгаас алт, хоёр мөнгөн медаль хүртэж, “Бөртэ чоно-2023” наадмын шилдэг тамирчин болсон бол Л.Энхрийлэн нь ДАШТ-ээс хоёр хүрэл медаль хүртсэн юм. Мөн тэд Ханжөүгийн Азийн спортын наадмаас багаараа хүрэл медалийн эзэд болсон билээ. Тэгвэл уг хоёр тамирчинтай зэрэгцэн спортын салбараас мэргэжлийн сүмо бөхийн 73 дахь аварга Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ Гавьяат цолоор энгэрээ мялаах бөгөөд тэд бүгд Гавьяат дасгалжуулагч Ц.Шийрэвийн шавь юм. Спортын мастер, хурандаа Ц.Шийрэвийн шавь нар Олимп, дэлхий, тивийн аваргын 300-гаад медальтай. Үүний 50 нь ДАШТ-ий алтан медаль ажээ. Түүнчлэн тэдэн дундаас долоон Гавьяат цолтон төрсөн гэдэг. 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.