Зүүний сүвэгч дотор бичил хөшөө босгожээ
Анд нөхдийн мэдээ
2023-12-26
Англи эр зүүний сүвэгчний өчүүхэн нүхэн дотор тэмээ унасан гурван эрийн жижиг хөшөө буюу бичил сийлбэр хийжээ. Бичил сийлбэрч Виллард Виган уг бүтээлээ чимэглэхдээ сормуус ашигласан байна. “Гурван бяцхан хаан” нэртэй энэ бүтээлийг тэрбээр дөрвөн долоо хоногийн турш өдөр бүр 16 цаг сууж хийжээ. Ингэхдээ тэмээгээ нейлоноор, хааны титмийг 24 каратын алтаар хийсэн аж. Тэрбээр бүтээлээ хийхдээ, хийж буй ажлаа сүйтгэхгүйн тулд зүрхний цохилт, амьсгалаа хүртэл чагнаж байснаа хэвлэлийнхэнд ярьсан байна. В.Виган анх таван настайдаа шоргоолжинд зориулан бичил байшин хийж өгсөн бөгөөд 2007 онд урлагийн бакалаврын зэрэгтэй болсон гэнэ. Бичил сийлбэрч англи эр “Би дэлхийд гэрэл гэгээ авчрахыг хүсдэг. Учир нь, бидэнд ямарваа нэг асуудал үргэлж тулгардаг учраас хөгжил баяр, аз жаргал хэрэгтэй" хэмээн ярьжээ. Тэрбээр аутизмтай бөгөөд “Би аутизмтай, уншиж чаддаггүй учраас өөрийнхөө замыг сонгож, хийж буй зүйлээрээ бусдад урам зориг өгдөг. Тэгээд тэд намайг хэн гэдгийг, юу хийдгийг ойлгодог” хэмээн ярьсан байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (1)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.