Хятадын уран бичлэг, уран зургийн уралдааны шилдгээр хоёр монгол сурагч шалгарав
Анд нөхдийн мэдээ
2023-12-26
Хятад ханзыг уран бичих, Хятад орны тухай уран зураг зурах 16 дахь удаагийн “Хятадын гүүр, хятад хэлний мэдлэг” олон улсын уралдааны шилдэг аравт хоёр монгол сурагчийн бүтээл шалгарлаа. Тус тэмцээнийг дэлхийн өнцөг булан бүр дэх хятад хэлийг сонирхон судлагчдын дунд зарласан бөгөөд урьдчилсан дүнгээр шилдэг аравт шалгарсан 10 бүтээлийн хоёр нь манай сурагчдын уран зургийн бүтээл байна. Тэмцээний шилдэг бүтээлүүдийг Монгол, Орос, Индонез, Бразил, Вьетнам, Киргизстан, Мавританиас илгээжээ. Тэмцээний "Гран При" шагналыг авсан нэг хүүхдийг тус улсыг тойрон аялах эрхээр шагнах юм. Мөн тэмцээний төрөл тус бүрд шилдгүүдийг шалгаруулна.
Зурагт монгол сурагчдын уран зургийн бүтээлийг үзүүлэв.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.