Японы хамгийн алдартай зоогийн газрын нэрийг “Чингис хаан” гэдэг
Анд нөхдийн мэдээ
2023-12-26
Японы Хөдөө аж ахуй, ойн аж ахуй, загасчлалын яамнаас япончуудын үндэсний хоолны соёлын талаарх хүмүүсийн бодлыг судлахдаа киодо риори буюу бүс нутгийн онцлог бүхий зоогийн газрын төрлүүдийг хэр их мэддэгийг нь мөн судалжээ. Ингэхдээ есөн муж тус бүрийн шилдэг зоогийн газрыг санал асуулгаар гаргаж ирсэн байна. Ийнхүү есөн мужийн хамгийн сайхан хоолтой газар буюу судалгаанд хамрагдсан хүмүүсийн хамгийн их нэрлэсэн зоогийн газар нь Хоккайдо мужийн шарсан хонины махтай хоолны “Jingisukan” буюу “Чингис хаан” болжээ. Тус зоогийн газар оролцогчдын 68.8 хувийн саналыг авсан байна. Зоогийн газрын үүсэл нь Дэлхийн нэгдүгээр дайны үеэс эхтэй аж. Учир нь, дайны улмаас Японд хонины мах импортоор оруулж ирэхэд хүнд болсон тул Хоккайдо мужид ноос, махыг нь зэрэг ашиглах зорилготой сайн чанарын хонины үүлдэр үүсгэн хөгжүүлж улмаар япончуудын хонины махны хэрэглээг нэмэгдүүлжээ. “Чингис хаан” зоогийн газар нь мах, ногоог шарахад зориулсан төвгөр буюу гүдгэр хэлбэртэй тогоо хэрэглэдгээрээ онцлог аж. Мөн япончуудын дунд тус зоогийн газарт очих уламжлал тогтсон байна. Учир нь, өвөл дуусаж урин цаг эхлэхэд жингисүкан буюу жинпа үдэшлэгийг гэр бүл, найз нөхдөөрөө цуглан хийж тус зоогийн газарт очин амттай хоол хамтдаа иддэг байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.