images

2024 онд Монголын сагсан бөмбөгийн шигшээ багт тоглох боломжтой 30 тамирчныг зарлав

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2023-12-25


   Монгол улсын шигшээ баг анх удаа "FIBA-2025" Ази тивийн аваргын эрх олгох тэмцээнд оролцохоор болоод байгаа билээ. Тэгвэл Монголын сагсан бөмбөгийн холбооны Удирдах зөвлөл хуралдаж, шигшээ багийн өргөтгөсөн бүрэлдэхүүнд багтсан 30 хүнийг зарлалаа. Үүний дотор Ш.Энхийн-Од АНУ-аас, Х.Оргил, О.Тулга нар Японоос, Д.Баясгалан, Э.Сугар-Очир нар Тайваниас тус тус улсынхаа шигшээ багт дуудагдсан байна. Түүнчлэн нэрсийг зарласан 30 тамирчнаас 12 тоглогчийг сонгож бэлтгэлд дуудах, үндсэн багт авах эрхийг шигшээ багийн ерөнхий дасгалжуулагч болон түүний баг бүрэн бие дааж шийдвэрлэх ажээ. Мөн багийн зохион байгуулалт буюу тоглолтын судалгаанд туслахаар Сербийн мэргэжилтэн Велибор манай шигшээ багт нэгдсэн бөгөөд шигшээ багт ажиллаж байсан Ц.Азбаяр, Б.Тамжид, Ч.Ижилболд дасгалжуулагчид ажиллана. Манай шигшээ баг эхний тоглолтоо 2024 оны хоёрдугаар сарын 22-ны өдөр БНХАУ-ын Шиань хотод тус улсын шигшээ багтай хийх бол 2024 оны хоёрдугаар сарын 25-нд эх орондоо Гуамын шигшээ багийг хүлээн авч тоглох юм байна.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.