Биокомбинатад 10 мянган нохой, муурын багтаамжтай асрамжийн газар байгуулна
Чихэнд чимэгтэй
2023-12-25
УИХ-аас энэ сарын 8-ны өдөр Гэрийн тэжээвэр амьтны тухай хуулийг эцэслэн баталж, манай улс амьтдын эрхийг хуулиар зохицуулах боломжтой болсон билээ. Тэгвэл Нийслэлийн захирагчийн ажлын албанаас шинээр батлагдсан хуулийг хэрэгжүүлэхтэй холбоотойгоор эзэнгүй нохой, муурыг түр асран хамгаалах байранд аваачих ажлыг энэ лхагва гарагаас эхлүүлэх гэж байна. Ингэхдээ Хан-Уул дүүргийн 13 дугаар хороо, Биокомбинат дахь хуучин хар үнэгний аж ахуй байсан амьтны зориулалттай байрыг түр асран хамгаалах зориулалтаар бэлтгэн тохижуулж эхэлжээ. Уг байр нь 10 мянга орчим нохой, муурын багтаамжтай бөгөөд уг амьтдыг том жижиг, эр, эмээр нь ангилж байлгах юм. Түүнчлэн уг үйл ажиллагааны зардлыг нийслэлийн урсгал зардлаас санхүүжүүлэх ажээ. Гэрийн тэжээвэр амьтны тухай хууль ирэх оны эхний өдрөөс мөрдөгдөж эхэлнэ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.