images

Монголын морьт харваачид дэлхийн аваргад тусгай байр эзэллээ

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2023-12-25


   Дэлхийн морьт харвааны холбооноос /WHAF/ Саудын Арабын хаант улсад зохион байгуулсан Морьт харвааны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 16-18-ны өдрүүдэд болж өнгөрлөө. Тэмцээн нийт гурван төрлөөр явагдаж, 11 улсын 44 морьт харваач өрсөлдсөн байна. Манай улсаас эх орноо төлөөлөн оролцсон О.Түмэнбаяр унгар харвааны төрөлд хоёрдугаар байр эзэлж, мөнгөн медалийн эзэн болов. Харин тэмцээний багийн дүнгээр Саудын Арабын баг тэргүүн байр, Казахстаны баг дэд байр, Ираны баг гуравдугаар байр, Монголын баг дөрөвдүгээр байрыг тус тус эзэллээ. Сонирхуулахад, монгол харваачид өнгөрсөн 10 дугаар сард Малайз улсад болсон тэмцээнд найман орны тамирчидтай өрсөлдөж багийн нийлбэр дүнгээр "Гран-При" шагнал хүртэж, ДАШТ-д оролцох эрхтэй болсон юм.

Гэрэл зургийг: Монголын морьт харваачдын холбоо

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.