Монгол дугуйчид 2024 онд гадаадын 6 багт уралдана
Чихэнд чимэгтэй
2023-12-25
Монголын дугуйн спортын түүхэнд ОУХМ С.Жамбалжамц Испанийн “Burgos BH” багтай гэрээ байгуулж, 2024 онд "UCI Pro Series” цуврал тэмцээнд уралдах анхны монгол дугуйчин болсон билээ. Тэгвэл түүнээс гадна Монголын дугуйн спортын нэр бүхий тамирчид гадаадын 6 багтай гэрээ байгуулсан байна. Тухайлбал, ОУХМ Б.Тэгшбаяр Тайландын “Roojai Online Insurance” багт, ОУХМ Б.Идэрболд БНХАУ-ын “Scom Pardus” багт, ОУХМ Б.Марал-Эрдэнэ Индонезийн “Nusantara cycling team” багт, ОУХМ Э.Болор-Эрдэнэ Японы “Levante Fuji Shizuoka” багт, Монголын Үндэсний шигшээ багийн тамирчид Монгол, БНХАУ-ын хамтарсан “Ferei Quick-Panda Podium Mongolia” багт тус тус “Continental team” төрлөөр уралдах юм.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.