images

Япон: Ахмад настнууд хогоо хаяхад зориулсан автомат тэрэг туршиж байна

Б.Бадамзул

Анд нөхдийн мэдээ

2023-12-25


   Японы Ибараки мужийн Цүкүба хотод ахмад настнууд хогоо гаргаж хаяхад туслах автомат тэргийг энэ сарын 11-нээс туршиж байна. Өндөр настай хүмүүс дийлэнхийг нь эзэлдэг тус хотод овор ихтэй хүнд хог хаягдлаа хогийн цэгт аваачиж хаях нь настнуудад амаргүй байдаг аж. Иймд хогоо дугуйтай тэргэн дээр тавиад өөрөө урд нь алхахад тэрэг араас нь 1-2 метрийн зайнаас зөөлөн дагасаар хогийн цэгт хүрдэг техникийг зохион бүтээсэн байна. Энэ аргыг Японд анх удаа туршиж буй бөгөөд туршилт ирэх оны хоёрдугаар сар дуустал үргэлжлэх юм. Хогийн цэгээсээ 40 метрийн зайд амьдардаг 95 настай Митори Шираиши “Хүнд хогийг аваачиж хаях амаргүй байдаг” гээд, тухайн техникийг хэрхэн ашигласан тухайгаа ярьжээ. Тус техникийг Цүкүбад төвтэй гарааны бизнесийн “Doog” компани бүтээсэн байна. Уг компани үйлдвэр, агуулахад ачааг нааш цааш зөөхөд зориулсан автомат тэрэг бүтээснийг орон нутгийн захиргаа нь үнэлж, өндөр настнуудад хэр тус болохыг нь туршихаар шийдсэн нь энэ юм. Цаашид дэлгүүрээс хөгшчүүдийн худалдаж авсан бүтээгдэхүүнийг энэ автомат тэрэг гэрт нь хүргэж чадах эсэхийг турших төлөвлөгөөтэй байна.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.