images

“Tesla” компани батарейны мега үйлдвэрээ Шанхайд барина

Б.Бадамзул

Анд нөхдийн мэдээ

2023-12-25


   АНУ-ын автомашин үйлдвэрлэгч “Tesla” компани өнгөрөгч баасан гарагт албан ёсоор Хятадын Шанхай хотноо батарейны мега үйлдвэрийн төслөө эхлүүллээ. Ингэснээр тус улсын "Линган" чөлөөт худалдааны бүсэд 2024 оны эхний улиралд үйлдвэрийн барилгын ажлыг эхлүүлж, дөрөвдүгээр улиралд ашиглалтад оруулахаар болжээ. Байгууламжийн анхны төлөвлөгөөгөөр бол тус үйлдвэрт жилд 40 гВт/цаг эрчим хүчний нөөцлүүртэй 10 мянган мегапакет батарей үйлдвэрлэх аж. Мегапакет  батарей нь сүлжээний операторууд, аж ахуйн нэгжүүд, бие даасан эрчим хүч үйлдвэрлэгчдэд сэргээгдэх эрчим хүчийг илүү үр ашигтай хуваарилахад туслах өргөн хүрээтэй, өндөр эрчим хүчийг нөөцлөх шийдэл ажээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.