images

НҮБ Хятадын сар шинийн баяраар амардаг болов

Б.Бадамзул

Анд нөхдийн мэдээ

2023-12-25


   Өнгөрөгч баасан гарагт болсон НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 78 дугаар чуулганаар Хятадын Хаврын баяр буюу сар шинийн баярыг НҮБ-ын амралтын өдрийн жагсаалтад нэмж оруулах тухай тогтоол гаргалаа. Ингэснээр 2024 оноос эхлэн тус байгууллагын уулзалт, бага хурлын төлөвлөгөө бүхий цаг тооны бичигт Хятадын Хаврын баярыг оруулж, тухайн өдрүүдэд арга хэмжээ зохион байгуулахгүй байхаар болов. Энэ тухай Хятадаас НҮБ-д суугаа суурин төлөөлөгчийн орлогч Дай Бин “Улс орнууд сар шинийн баярыг нийтээр амрах баярын өдөр болгон тэмдэглэсээр ирсэн бөгөөд дэлхийн хүн амын тавны нэг нь энэ баярыг янз бүрээр тэмдэглэдэг” хэмээжээ. НҮБ-ын амралтын өдрийг албан ёсны буюу тогтвортой, хөвөгч буюу тогтвортой бус гэж хоёр ангилдаг. Албан ёсны амралтын өдрүүдэд Зул сар, Талархлын, Тусгаар тогтнолын баяр зэрэг жил бүр тодорхой нэг өдөр болдог есөн баяр багтдаг байна. Харин жил бүр өөр өөр өдөр тохиодог амралтын өдрүүдэд Цагаан сар нэмэгдсэн байна. НҮБ-ын амралтын өдрүүдээр ажилчид нь цалинтай амардаг ажээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.