images

Египет, Ираны ерөнхийлөгч нар утсаар ярив

Б.Бадамзул

Анд нөхдийн мэдээ

2023-12-25


   Египетийн ерөнхийлөгч Абдэл-Фаттах аль-Сиси Ираны ерөнхийлөгч Ибрахим Райсигээс бямба гарагт дуудлага хүлээн авч, Газын зурваст болж буй асуудлаар утсаар ярилцан санал солилцлоо. Тэд анх удаагаа утсаар ярилцсан нь энэ бөгөөд Ираны ерөнхийлөгч И.Райси саяхан болсон сонгуульд ялалт байгуулсанд нь Египетийн ерөнхийлөгчид баяр хүргэжээ. Үүний дараа Ираны төв телевизээс Израилийн халдлагыг зогсоон Палестинд туслахад бэлэн байгаа талаар мэдээлсэн байна. Хоёр ерөнхийлөгч өнгөрөгч 11 дүгээр сард Саудын Арабын Риад хотод болсон Газын зурвасын асуудлаарх исламын шашинт улсуудын уулзалтын үеэр анх удаа биечлэн уулзжээ. Тэдний энэ удаагийн яриаг ховор тохиох явдал гэж “Синьхуа” агентлаг онцлов.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.