Монгол орны бэлчээрийн 11 хувь байгалийн унаган төрхөөрөө байна
Чихэнд чимэгтэй
2023-12-25
Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газар Монгол орны бэлчээрийн фото мониторингийн үнэлгээг улсын хэмжээнд найм дахь жилдээ хийжээ. Ингэхдээ 21 аймгийн 319 сум, нийслэлийн зургаан дүүргийн 108.8 сая га бэлчээрийн газрыг төлөөлөх 5158 мониторингийн цэгт хээрийн судалгаа хийсэн байна. Үүний үр дүнд, бэлчээрийн 11 хувь нь байгалийн унаган төрхөө алдаагүй, 45.7 хувь нь бага зэрэг өөрчлөгдсөн, 19.6 хувь нь дунд зэрэг өөрчлөгдсөн, 17 хувь нь хүчтэй өөрчлөгдсөн, 6.6 хувь нь маш хүчтэй өөрчлөгдсөнийг тогтоожээ. Иймд бэлчээрийг хамгаалах, нөхөн сэргээхэд хамтарч ажиллах албан бичгийг аймаг, дүүргийн Засаг дарга нарт илгээсэн байна. Хямд төсөр, хялбар хурдан, том талбайг хамардаг фото мониторингийн аргаар судалгаа хийснээр бэлчээр ашиглалтыг үнэлж, ямар өөрчлөлт гарсныг илрүүлснээр бэлчээрийн даацыг тохируулах, газрын доройтлоос урьдчилан сэргийлэх, газар зохион байгуулалтыг төлөвлөх, нөхөн сэргээхэд шаардлагатай суурь мэдээллийг бүрдүүлэх ач холбогдолтой аж.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.