Түүхч Ц.Цэрэндорж ШУА-ийн дэд ерөнхийлөгч боллоо
Анд нөхдийн мэдээ
2023-12-22
ШУА-ийн ээлжит Их чуулган өчигдөр болж ШУА-ийн дэд ерөнхийлөгчийг сонгов. Гишүүдийн дунд явуулсан нууц санал хураалтын дүнд ШУА-ийн Түүх, угсаатны зүйн хүрээлэнгийн захирал, доктор Ц.Цэрэндорж дэд ерөнхийлөгч боллоо. Тэрбээр өмнө нь хүрээлэнгийнхээ Дундад зууны түүхийн салбарын эрхлэгчээр ажиллаж байсан, Их Монгол улсын түүх, Чингис хаан, түүний үр садыг дагнан судалдаг судлаач юм. Өнгөрөгч наймдугаар сард болсон Олон улсын монголч эрдэмтний их хурлын “Түүхийн өмнөх үе болон түүхэн үеийн монголчууд” салбар хуралдааныг ахалсан тэрбээр "Монголын эзэнт гүрний түүх" таван боть номын нэгдүгээр боть болох "Их Монгол улс" номын зохиогчдын нэг бөгөөд редактор нь юм. Ц.Цэрэндорж нийт 70 орчим ном бичиж, орчуулж хэвлүүлсэн байна. Тухайлбал, “Монголчуудын түүх соёлын атлас”, “Чингис хаан”, “Үлэмж их Чингис хаан”, “Чингис хааны өв”, “Хубилай хаан ба түүнийг залгамжлагчид” зэрэг бүтээлийг бусад судлаачидтай хамтран бичжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.