Цагдаагийн 12 алба хаагчид 480 сая төгрөгийн орон сууцны урамшуулал олгов
Чихэнд чимэгтэй
2023-12-22
Цагдаагийн ерөнхий газраас эрхэлсэн ажилдаа идэвх зүтгэл гарган ажилласан 12 алба хаагчдаа тус бүр 40 сая төгрөгөөр урамшуулжээ. Энэ нь алба хаагчдынхаа нийгмийн баталгааг хангах, тэдний албандаа итгэх итгэл, ажлын бүтээмжийг нэмэгдүүлэх зорилгоор олгож байгаа орон сууцны урьдчилгаа төлбөрийн дэмжлэг ажээ. Мөнгөн урамшууллын батламжийг өнөөдөр алба хаагчдад гардуулах ёслол болж, Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б.Солонгоо, Цагдаагийн ерөнхий газрын дарга Т.Сүхболд тэргүүтэй албаны хүмүүс оролцжээ. Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б.Солонгоо энэ үеэр “Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын бие бүрэлдэхүүнээс хуулиар хүлээсэн гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах үүргээ нэр төртэй биелүүлж, ажлын үр дүнгээр бусдыгаа манлайлсан алба хаагчдадаа баярлалаа. Монгол улсын Засгийн газар, Хууль зүй, дотоод хэргийн яамнаас харьяа агентлаг, байгууллагуудын үйл ажиллагааны эрх зүйн орчныг боловсронгуй болгох, алба хаагчдын ажиллах нөхцөл, боломжийг дээшлүүлэхэд байнга анхаарч, үе шаттай арга хэмжээнүүдийг хэрэгжүүлсний нэг илрэл нь энэхүү батламж гардуулах арга хэмжээ юм. Цаашид ч Хууль зүй, дотоод хэргийн яамнаас алба хаагчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх чиглэлээр анхааран ажиллах болно” хэмээн онцолжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.