images

Тусгай хэрэгцээт иргэдэд дуудлагын такси үйлчилж эхэллээ

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2023-12-22


   Дуудлагын такси үйлчилгээний “UBCab” компани тусгай хэрэгцээт иргэдэд зориулсан шинэ үйлчилгээг өчигдрөөс нэвтрүүллээ. Тус компани хөгжлийн ялгаатай хүмүүст таксигаар үйлчлэх, үйл ажиллагааныхаа хүрээгээ өргөтгөж санхүүжилт босгохоор өнгөрсөн сард хандивын сан байгуулж, гүйцэтгэх захирлаар тэргэнцэртэй сэлэмний тамирчин Д.Цолмонг томилсон юм. Тэгвэл тус сангийн санхүүжилтийг такси үйлчилгээнд идэвхтэй явдаг жолооч нар сайн дураараа өөрсдийн орлого бүрээсээ нэг хувийг хандивлаж бүрдүүлэхээр болжээ. Ингэснээр тухайн иргэдийн дуудлагын такси үйлчилгээний хэтэвчийг нь цэнэглэж өгөх юм. Мөн сангийн үйл ажиллагааг дэмжихээр иргэн, аж ахуй нэгжүүд ч хандивт оролцох боломжтой гэнэ. Өчигдрийн байдлаар тус компанийн "Хос морьтон" бригадын 77 жолооч өөрсдийн орлогоосоо тус санд хандивлан дэмжих тухайгаа албан ёсоор мэдэгдсэн бол жолоочдыг сургахад "Түгээмэл хөгжил" ТББ хамтран ажиллахаа илэрхийлжээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.